Далантүрүү

Орон нутгийн нэр нь чонын хөлбөдөс, түвэг залаа. Хэнтий, Дорнод зэрэг нутгаар тархсан. Ойт хээрийн бүслүүрт чулуурхаг ба хадархаг хээржүү хажуу, нугархаг хээр, ойн нуга ба зах, атаржсан газар ургана. Махлаг бүдүүн голлосон үндэстэй. Нягт шигүү бутаар ургадаг, заримдаг сөөгөнцөр. Иш нүцгэн, бүдүүн, эгц, олон, 20-30 /40/ см өндөр, уг нь модорхог. Навчис юлдэрхүү, цувраа, 1-2 см урт, 3-8 мм өргөн. Цэцэг цагаан, ягаан, цагаан ягаан. Цэцэглэж үрлэх хугацаа 6-7, 7-8 сар. Арьсны өвчин, бэтэг, шамбарам, яр шарх, зүрх, цэр ихтэй ханиад, түрүү булчирхайн сүрьеэ зэрэгт тустай.