Хонгорзалаа

Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай, Ховд, Монгол Алтай,Дорнод зэрэг нутагт тархсан. Уулын хээр, ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд элсэрхэг тал, элсэн хурдас, сайр садаргын элс- хайран ёроол, асга, хээржүү хажууд ургана.Босоо үндэслэг иштэй, олон наст өндөр өвс. Ихэвчлэн бутаар ургана. Иш нь 30-40 см өндөр, бөх, салаархаг, ширүүн, хатуу, үсэрхэг. Сагс 2-3 см өргөн, хэд хэдээрээ иш салааны үзүүрт оршино. Сагсан дахь бүх цэцгүүд хэлэрхүү, ягаан, улаан ягаан.Үрцэг 5 мм орчим урт.6-8, 8-9 сард цэцэглэж үрлэнэ. Эс шингэх, бөөлжих, бадгана дээш хөөрөх, булчирхайн хавдарт тустай.