Гогод буюу Анхил сонгино

Бүх төрлийн мал идэх дуртай бэлчээрийн ургамал. Сараантан овогт хамаардаг бөгөөд “Анхил сонгино” гэж нэрлэх тохиолдол байдаг. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Говь-Алтай, Дорноговь, Дорнод зэрэг нутгаар тархсан. Ойт хээр ба хээрийн бүсэд голын эргийн хайрга, уулын чулуурхаг хажуу, бэл хормой, хээрийн нуга, тэгш талд ургана. 20-50 сантиметр өндөр эгц шулуун иштэй, 3-7 нарийн шовх  1-4 миллиметр өргөн навчтай. Сонгинолог булцуу нь 2-3 сантиметр урт, улаан шаравтар өнгийн торон хайрсаар хучаастай.  Булцуу нь 1-3 юмуу түүнээс ч олон тоогоор хэвтээ үндэслэг ишинд бэхлэгдсэн байдаг.  Цэцэг нь цагаан, цасалжин хэлбэртэй, анхилуун үнэртэй. Хонгорцог жимстэй. Үр нь хар, хавирган сар маягийн хэлбэртэй.  7-8 дугаар сард цэцэглэж үрлэнэ. Уламжлалт анагаах ухаанд бөөр давсагны өвчинд тустай бөгөөд нойр, хоолны дуршил сайжруулахад өргөн хэрэглэгддэг.