Өрөвтас (Хар өрөвтас)

Lat: Ciconia nigra (Linnaeus, 1758)

Mon: Хар өрөвтас

Rus: Чёрный аист

Eng: Black Stork

Jap: Nabeko (ナベコ)

Монгол орны ойт хээрийн бүсэд өргөн тархсан бөгөөд голуудын хөндий дагаж тайгад ч нэвтэрдэг. Хэнтий, Хангай, Ачит, Орог нуур, Бөх мөрөн, Ойгон нуур, Хөвсгөл, Увс, Ховдын Манхан сум, Буйр нуур, Ховдын Булган голд таардаг. Голын дагуух эгц, өндөр, эрэг хадан хясаа, өндөр модонд үүр засдаг. Үүрээ жил дараалан ашигладаг. Хавар болгон мөчир, хагдарсан өвсөөр үүрээ сэлбэн өндөрлөдөг. 4-р сарын эцсээр 3-4 ширхэг өндөг гаргана. 32-38 хоносны дараа өндөгнөөс гарсан ангаахай 2 сар болж нисэх чадвартай болдог байна.