Булга (Martes foina, Erxleben 1777)

Усны булга нь Хойд Америкаас гаралтай, тэнд маш өргөн тархсан үнэт үслэг ангийн амьтан юм. Суусарын овгийн өмхий хүрэн, үен, солонгын төрөлд багтаж усны булга нэртэйгээр амьтны аймгийн нэр томъёонд орсон байдаг. Орхон Сэлэнгийн сав, Эг, Үүр, Эрэн, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Зэлтэр, Шишгэд, Тэсийн голын сав дагуу өргөн тархсан махчин амьтны нэг юм. Биеийн төрх байдал, хэлбэр дүрсээрээ булга, суусар, өмхий хүрэнтэй ойролцоо нарийхан урт гуалиг биетэй, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, ондатр, минж, халиуны адил хагас усны амьдралтай, усанд сэлэхдээ сайн, цэнгэг устай гол мөрөн бараадан амьдарна.

Үндсэн хоол тэжээл нь загас, мэлхий, оготно, хулгана, шувуу, өндөг, усны төрөл бүрийн хорхой шавьж, хавч, зөөлөн биетэн зэрэг бөгөөд заримдаа ондатрыг хүртэл барьж идсэн тохиолдол гарч байжээ. Эрэгчин булганы биеийн урт 38-58 сантиметр, биеийн жин нь 1.5-4 килограмм бол эмэгчнийх 33-49 сантиметр урт,  0.8-2.2 килограмм жинтэй байдаг. Усны булгыг үнэг, шилүүс, зэрлэгшсэн нохой, баавгай, халиу, зарим нэг махчин шувууд барьж иддэг. Голын эрэг доогуур нүх ухаж үүр хэвтэрээ засаж амьдарна. Ороо нийллэг нь 3 дугаар сарын дунд үеэс 4 дүгээр сарын дунд үе хүртэл явагдаж 5-6 дугаар сард дунджаар 5-6 зулзага төрүүлнэ. Зулзага нь 9-10 сарын дараа үржилд орох бөгөөд 10-12 жил насалдаг амьтан ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах