Төв Азийн минж (Castor fiber birulai Serebrennikov, 1929)

Баг. Мэрэгчтэн- Rodentia
Овог. Минжийнхэн- Castoridae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Нас гүйцсэн минжийн бие 86 см, сүүл 29 см урт, жин 22.5 кг хүрнэ. Бие лагс, нүд онигор, чих хулгар. Ерөнхий зүс халиун хүрэн. Сор үс урт, өтгөн, зөөлөн ноолууртай. Хойд хөлийн сарвуунуудын хооронд усанд сэлж шумбахад зохицсон сарьсан холбоос бий. Хойд мөчдийн хоёрдугаар хуруу давхар хумстай. Урд мөчдийн хуруунууд салангид, хөдөлгөөн сайтай, түүгээрээ идэш тэжээлийн зүйл барьж мэрнэ. Хайрсаар бүрхмэл хавтгай, дээд, голоороо тод хянга бүхий сүүлтэй. Сүүлээрээ ус балбаж, чимээ гарган бусаддаа дохио өгнө. Үүдэн шүд цүүц хэлбэртэй, улбар шар өнгөтэй.

Тархац, байршил нутаг: Дээр үед  Европ , Азийн ойн бүсийн гол мөрөнд өргөн тархаж байжээ. ХХ зууны эхээр Хэнтийн нурууны Минж, Онон, Ерөө, Хөвсгөл, Хангайн зарим голд минж устаж, одоо Ховдын Булган голын дагуу хэсэгхэн нутагт ховор тохиолдоно. Дашванжил уулаас улсын хил хүртэлх голын дагуу хэсэгхэн нутагт ховор тохиолдоно. Дашванжил уулаас улсын хил хүртэлх голын хил хүртэлх өчүүхэн зурваст минжний уугуул популяци нутаглаж байна. Энд 26 бүл, 104-130 толгой минж байна. Булган голын хамгийн тохиромжтой хэсэгт 1-1.5 км тутамд нэг бүл байршдаг. Өндөр эрэгтэй, эргийн дагуу мод, сөөг бүхий өтгөн шугуйтай, намуун урсгалтай, гүн устай гол, цөөрөм, нуурт амьдрахад илүү зохилдолгоотой.

Амьдралын онцлог: Голын гүн устай, өндөр эрэгтэй газар нүх ухаж овоохой засна. Нүхний ам усны гүнд байна. Нүхэнд агаар оруулах салхивч өрхтэй. Нэг бүлд эр, эмэгчин тухайн жилийн үр төл хамт амьдарна. Эзэмшил нутгийнхаа захад шороо овоолон заараараа тэмдэг тавина. Үржлийн мэдээ ховор. V сард 5 удаагийн барилтаар нялх дүдэр (зулзага) хөхүүл эмэгчин тааралдаагүй, харин хээлтэй эмэгчин баригдаж байснаас үзвэл, VI сард төллөдөг бололтой. Булган голоос барьсан 71 минжний эр эмийн хүйсний харьцаа 1:3:1 байв. Тэдгээрийн насны бүтцийг гаргахад 1 настай 3, 2 настай 10, өсвөр насны 19, бие гүйцсэн 39 бодгаль байв. Зулзаган минжийн эзлэх хувь харьцангуй бага байгааг үр төлийн хорогдол ихтэйгээр тайлбарлаж болно. Усны татуурга, салааг боож, түвшинг нэмэгдүүлэхийн тулд мод шавраар далан барина. Бургасны залуу мөчрийг богинохон тайрч эргийн тэжээл нөөцлөх нүхэнд хадгалахын зэрэгцээ өвөлжих нүхний ойролцоо гүн устай хэсэгт модыг уртаар нь эргийн дагуу хурааж, мөс хөлдсөн үед ирж, түүнийгээ авна. Үүдэн шүдний араар уруулын арьснаас хаалт үүсдэг учир усан дотор байх үедээ ч мод мэрэх чадвартай. Булган голын минжний шүдийг зүсэг насыг нь тодорхойлоход хамгийн хөгшин нь 17-18 настай байв. Булган голын минжнээс Travassosius americanus зүйлийн хорхой, Schizocarpus latus Dubina, 1964 хэмээх хэдгэнийн гуур олджээ. Нүдний гэмтэлтэй минж цөөнгүй тохиолддог.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тархац нутгийг тэлэх, зориудаар өсгөн үржүүлэх зорилгоор Монгол-Германы хамтарсан экспедиц 1973 оноос эхлэн иж бүрэн судалгаа явуулж, 1974-1975 онуудад 24, 1978 онд 10, 1998 онд 1 минжийг Ховд голд, 1985 онд 10, 1989 онд 19 минж Тэс голд нутагшуулснаар, баруун монголын дотоодын урсгалтай усны ай савд хамаарах  гол минжтэй болов. Сүүлийн үеийн судалгаагаар, нутагшсан минжийн тоо толгой Ховд голд 230-250 орчим, Тэсийн голд 70-75 хүрчээ. Булган, Ховд, Тэс голын дагуу өвөл, хаврын улиралд айл олноор нутагладаг, голын бургасан шугуй хүн малын шууд дамын нөлөөнд өртөж, нөхөн төлжилт зогсонги байдалд орсноос тархац хумигдаж тоо толгой эрс цөөрөв. Өвөл, Хаврын хачир ус хэвтрийг эзэлж, орогнох газаргүй болгосон тохиолдол Ховд голын цагаан аралд ажиглагдсан. Хавар уулын цасны үеэр минжийн үржлийн үетэй давхцаж төлийн хорогдолд нөлөөлдөг. Зулзагыг нохой, үнэг, шар шувуу, бүргэд барина. Устас аюулд орсон зүйл.

Хамгаалсан байдал: 1930-аад оноос агнахыг хуулиар хориглож, амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулсан. 1965 онд Булган гол дахь үндсэн тархац нутгийг дархан цаазтай газар болгож, Монгол улсын улаан номд оруулжээ. Минж нутагшуулах Монгол-Германы хамтарсан эксдедици 1974, 1975, 1978, 1985, 1988 онд нийт 64 минжийг Ховд, Тэс голуудад нутагшуулснаар, тогтвортой популяци бий болгожээ. Монгол оронд минж сэргээн нутагшуулах ажлыг 2010 онд эхлүүлж, ХБНГУ, ОХУ-аас 30 орчим толгой минжийг зөөвөрлөн авчирч Туул голын эхэнд нутагшуулахаар тавьжээ.

Хамгаалах арга хэмжээ: Булган, Ховд, Тэс голын бургасыг их хэмжээгээр огтлохыг зогсоох, хүн, малын үйл ажиллагааг хязгаарлах, тархац болон шинээр нутагшуулсан нутагт нөөцийн судалгаа хийх, зориудаар өсгөн үржүүлэх ажлыг үргэлжлүүлэх.

Castor fiber birulai
Serebrennikov, 1929
Beaver
Rodentia
Castoridae

Status: Very rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria , the species listed as-Near Threatened ; Regional evaluation-Endangered.

Distribution and Range: Historically, widely distributed along rivers and takes in European and Asian forests. In Mongolia: Since the beginning of 20th century beavers have disappeared from the Minj, Onon and Eroo rivers of the Khentii Range. In some rivers in Khovsgol, Khangai beavers became extinct. Only a few remain in a small area along the Bulgan River in Khovd. Presently, original beaver population only found along a small stretch of the river from Dashvanjil Mountain, Khovd aimag to the state border. Here 26 families of 104-130 individuals inhabit the area. In the most favorable areas of Bulgan River in every 1-1,5 km a beaver family can be found.

Habitat: Rivers, ponds and lakes with deep and slow flowing water, with bushes and trees along the shoreline.

Population and Threats: In order to increase the number of Beavers through expansion of their habitat, Mongolian- German expeditions have conducted research work since 1973: reintroducing 24 in 1974 and 1975, 10 in 1978, and 1 in 1988 to the Khovd River. 10 were reintroduced in 1985, and 19 in 1989 to the Tes River. According to the latest survey, the population along the Khovd river had increased to 230-250 individuals; along the Tes River 70-75 individuals. The population and distribution were drastically reduced due to winter and spring settlement of local herders along the Bulgan, Khovd and Tes Rivers, which resulted in disturbance of the entire habitat functioning by people and livestock. Reproduction was interrupted leading to drastic decline in population numbers. Occasionally is forced to Tsagaan island in the Khovd River, when spring snow melt floods the lodges. Mountain snow melt and predation by dogs, foxes, owls and eagles are causes of mortality among young beavers.

Conservation Measures: Hunting prohibited since 1930. The Bulgan River was protected in 1965. The Mongolian-German expedition reintroduced 64 beavers to the Khovd and Tes Rivers in 1974, 1975, 1978, 1985, and 1988, creating a stable population. Included in the Mongolian Red Book (1987). Beaver reintroduction works started in 2010, and about 30 individuals were trans located from Germany ans Russian Federation to the estuary of the Tuul River. Included as Very Rare under part 7.1 of the Mongolian Law on Fauna (2000), the Mongolian Hunting Law (1996), and the Mongolian Red Book (1987, 1997).

Further Action: Prohibit willow cutting (beavers rely on them for food and shelter) for domestic use along rivers including the Bulgan, Khovd and Tes. Regulate human and livestock activities in these areas. Conduct detailed research on the population and present habitat. Continue the reintroduction programme.

Эх зохиол мэдээ: 1. Дашдорж, 1948, 2. Скалон, 1951, 3. Банников, 1954, 4. Эрэгдэндагва, 1958, 5. Дашдорж, 1959, 6. Банзрагч, 1961, 7. Данзан, 1962, 8. Пихокки, 1967, 9. Штуббе нар, 1981, 10. Цэвэгмид нар, 1973, 11.Даваа нар, 1976, 15. Намнандорж, 1976, 16.Штуббе нар, 1981, 17. Штуббе нар, 1983, 18. Соколов, 1986, 19. Минж нутагшуулах ажлын тайлан, 1990, 1992, 20. Шийрэвдамба нар, 1997, 21. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 22.Красная книга ОСТСО, 1983, 23. CITIES 1991, 24. Соколов нар, 1992, 25. Дангаасүрэн, 2010, 26. Самьяа нар, 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013