Соргог бөхөн (Saiga tatarica tatarica Linnaeus, 1766)

Баг. Туруутан – Artiodactyla
Овог.
Тугалмайтныхан - Bovidae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Гөрөөсний төрх галбиртай, хонины хэмжээтэй, дунд зэрэг биетэй амьтан. Биеийн урт 146 см, сэрвээний өндөр 79 см, жин 51 кг хүрнэ. Эр эмэгчнээсээ биерхэг. Хэржин тахираараа 33 см хүртэл урт, гялалзсан цайвар шаргал зүстэй бөгжилсөн олон товгор цагираг бүхий хос шоорон эвэртэй. Хэрэгчин эвэргүй. Банхгар, монхор хамрын үзүүр доод уруулаасаа урт гарч, шолхойн унжих бөгөөд гүйхэд савлаж байдаг. Хүзүүгээ сунган толгойгоо өвдгөө хүртэл гудайлган тонгойж, 70-80 км/цагийн хурдтай хатирдгаараа бусад зээр гөрөөснөөс содон. Зун тод улаан шаргал, өвөл элсэн шаргал цайвар сааралдуу зүстэй.

Тархац, байршил нутаг: Монголын нутаг дахь Зүүнгарын говьд Монгол Алтайн нурууны бэлээс урагш, Хөвчийн нуруу, Булган голын хооронд, өндөр уул, говиор хязгаарлагдмал хэсэгхэн нутагт ХХ зууны эх хүртэл олноор байршиж байв. Тархац, тоо толгой харьцангуй түргэн хомсдож, тавиад онд зөвхөн Хавтаг, Байтаг уул хавь, Борцонжийн говьд цөөн үзэгдэж байснаа, тавиад оны дундаас үзэгдэхээ больжээ. 1970 оны сүүлчээр, Аргалант уулын орчим 4 бөхөн байснаас хойш дахин үзэгдээгүй. Говийн хялгана, ерхөг, шаваг, хөмүүлт элсэрхэг, хайрган хөрст тал, харгана, хялгана, үетэнт элсэрхэг бэл, заримдаа шаваг, тэсэг, бударгана бүхий говьд тааралддаг. Улирлаар байршлаа сольж нүүдэллэдэг. Өвөл заг, бударганат говьд байршдаг тохиолдол бий.

Амьдралын онцлог: Тархац, нөөц, биологийг судлаагүй. Хавар, намар сөл тасарсан үед хэд өнжөөд усанд ирнэ. Харин зун шүүслэг ургамал, өвөл цас усны хэрэгцээг бүрэн хангадаг гэсэн мэдээ бий. Зун өглөө, оройн сэрүүнд өвөл өдөржин идшилж зун өдөр, өвөл шөнө хэвтэж амарна. Казахстан улсад хэржин 19 сартай, хэрэгчин 7 сартайгаасаа бэлгэ боловсорч, XII, I сард ороо хөөцөөнд орж, V сарын эхээр хэрэгчин 1-2 янзага гаргадаг. Нялх янзага тэжээвэр нөхцөлд гаршин дасаж бойжоод, үржилд орж хэвийн төллөдөг.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Бэлчээр, усаар бүх улиралд хар сүүлт зээр, цагаан зээр, хулан, өвөл, хавар эрт, намар орой малын бэлчээртэй байнга давхцан. Цас ихтэй хүйтэн өвөл олноороо турж үхнэ. Чононд идүүлнэ. Бүргэд нялх янзагыг барьж хорооно. Эврийг авахаар хэржинг түүж агнадаг, зудад эр нь их үхдэг зэргээс сүргийн хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдаж үржил муудаж цөөрсөн. Хорь гучаад онд Дундад Азид бөхөн ховордсоноос монгол нутаг дахь тархацын хамгийн зүүн захын популяци эх сүргээсээ тасран тоо толгойгоо нөхөн сэлбэх боломжгүй болон байгаль, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс устаад байна.

Хамгаалсан байдал: 1930 оноос агнахыг хуулиар хориглон, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан ном болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтaд оруулсан. Тархац нутгийн ихэн хэсэг нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Монголд байршин амьдарсан болон түр шилжин ирж болзошгүй нутагт судалгаа хийж, устсан эсэхийг үнэлэн тогтоох, сэргээн нутагшуулах эсэх асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт саналыг боловсруулах, удмын санг хадгалах.

Artidactyla
Bovidae
Saiga Antepole

Status: Very Rare Species, considered regionally extinct in Mongolia. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as-endangered; Regional evaluation-Critically Endangered.

Distribution and Range: Saiga population was abundant distribution at the beginning of the 20th century abundant in Zuungariin Govi between the Altai Range and the Bulgan River with range limited by high mountains and desert steppes. The range drastically reduced, and by 1950-ies rarely seen in Khavtag and Baitag Mountains, and Bor Tsonj Govi, then they disappear. At the end of 1970-ies 4 were sighted in the areas of Argalant Mountain, but not after.

Habitat: Open dry steppe grasslands and semi-arid deserts. It is found mainly in flat, open areas with low-growing vegetation, where animals can run quickly to escape predators. It generally avoids areas of broken terrain and dense vegetation.

Population and threats: Population and range not assessed. Pasture and water resources overlapped with those of Goitered Gazelle, and Wild Ass; with livestock in the early spring and late autumn. Snowy severe winters result in high mortality. Wolves (Canis lupus) and eagles are predators. Selective hunting for young males horns (males predominantly destroying gender ratio, leading to the reproductive catastrophy. In 1920-1930-ies, due to the Central Asia saiga population decline the animals of the eastern most boundary of range in Mongolia were isolated from the main herd, rendering them unable to reproduce and restore their numbers, thus became extinct due to natural and human impacts.

Conservation and Measures: Hunting prohibited since 1930. Listed as Very Rare, Annex I, Mongolian Law on Fauna, protected as Very Rare under the  1995 Mongolian Hunting Law, included in the Mongolian Red Book (1987) and appendix 2, CITES. Most of distribution area fell within the SPA.

Further Action: Carry out extensive survey of previous habitation areas, and areas for temporary migration, assess whether truly extinct, develop scientifically backed proposal for species reintroduction, and preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Банников нар, 1961, 3. Намнандорж, 1976, 4. Эрэгдэндагва, 1954, 5. Дуламцэрэн, 1970, 6. Жирнов, 1982, 7. Гептнер нар, 1961, 8. БНМАУ-ын ан агнуурын хууль, 1975, 9. Закон об охоте МНО, 1930, 10. Шийрэвдамба нар, 1997, 11. Тадеев нар, 1982, 12. Петришев, 1987, 13. Жирнов, 1977, 14. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 15. Байгаль орчин хуулийн эмхэтгэл, 2012, 16. Lhagvasuren et all, 2001. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Бусад эх сурвалжид:  Евроазийн том хөхтөн амьтдын дотроос устах аюулд өртөөд байгаа зүйлийн нэг бол бөхөн юм. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байдгаас гурав нь устаж, одоо соргог бөхөн, монгол бөхөн хоёр л үлджээ. Монголын их говь, Алтайн үзэмжит их уулсын дундаас торойж үлдсэн эртний амьтан ажээ. Баруун Алтай, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний талд тархсанаас өөр хаана ч байхгүй уугуул амьтан юм. Бөхөн ихэвчлэн хул шарга, халиун шарга зүстэй, үнэхээр царай муутай амьтан ажээ. Бөгтгөр давжаа биетэй, сэрвээ томтой, хандгайнх шиг монхор хамартай, занхгар толгойтой, бараг сүүлгүй, бөгтөр нуруутай. Үргэж цочихоороо урд хоёр хөлийнхөө завсар толгойгоо унжуулаад барагтайд гүйцэгдэхгүй цахилан давхидаг. Үргэлж бөхийж явдаг болохоор нь монголчууд Бөхөн гэж нэрлэжээ. Сум шиг хурдан учраас чоно хүртэл барих гэж хөөгөөд гүйцэхгүй нь олон байдаг гэнэ.


Түүнийг зээрийн нэг төрөл гэх нь бий. Сүрэглэж явдаг болохоор бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг бордоно. Бөхөн өөрийн бэлчээр нутагтай бөгөөд хар сүүлт, цагаан зээртэй бэлчээр булаацалддаггүй байна. Бөхөн маш богино насалдаг амьтан бөгөөд ихдээ л 4-5 жил амьдардаг. Зуны эхэн сард 1-2 янзага төрүүлнэ. Тэр бэлчээрийн сайн, өвсний соргогийг олж, энд тэндхийн эрвэгэр сэрвэгэр бут бараадан зэрэглээн дунд тонгос тонгосхийн идээшилдэг. Бөхөн аюулаас мултрахын тулд хэд хэдэн уул нуруу дамжин нүүдэллэх нь хэвийн үзэгдэл. Саарал чоно, шилүүс, мий, тас, цармын бүргэд зэрэг махан идэштэнгүүд монгол бөхөнг шууд барьж иднэ. Дэлхийн болон Монгол Улсын “Улаан ном”-д орсон энэ ховор амьтныг 1998 оноос л тоолох болсон ажээ. 2001-2002 оны ган зуд зэрэг байгалийн гамшигт бөхөнгийн 80 хувь нь үхэж үрэгдсэн гэдэг. 2007 онд 1550 гаруй бөхөн бий гэсэн тоо гарчээ. Бөхөнгийн эвэр гадаад зах зээл дээр өндөр үнэ хүрдэг учраас хулгайн анчдын балгаар эрс цөөрч устахын ирмэг дээр ирээд байгаа юм. Эврийг нь дорно дахины анагаах ухаанд хэрэглэдэг.


Эх сурвалж: Монгол орны лавлах