Бүргэд (Цармын бүргэд)

Lat: Aquila chrysaetos (Linnaeus, 1758)

Mon: Цармын бүргэд

Rus: Беркут

Eng: Golden Eagle

Jap: Inu-washi (イヌワシ)

Цармын бүргэд нь маш хурдан шунгаж нисдэгээрээ бусад бүргэдээс ялгарах ба цагт 241 км хүртэл хурдална.  Биеийн жин нь 2.5-7 кг, өндөр нь 65-100 см, далавчны дэлгэцийн урт 150-240 см. Зүс нь хар бор, хар хүрэндүү өнгөтэй байх ба толгойн орой, шилэн хүзүүгээр шаргалдуу өнгийн өдтэй. Туулай, чандага, тарвага, зурам, хулгана, үнэг, суусар зэрэг хөхтөн амьтдыг барьж иднэ. Зарим үед гургуул, ятуу, сойрыг ч барьдаг. Өвлийн цагт идэш ховордвол сэг зэмээр хооллоно. Цармын бүргэд амьдралаа нэг л хостой өнгөрүүлдэг. Эзэмшил газартаа өндөр модны орой, өндөр бай хадан дээр өвс, мөчир зэргийг ашиглан хэд хэдэн үүр барьж сэлгэн амьдардаг. Түүний эзэмшил нутаг нь 155 хавтгай дөрвөлжин км байдаг. Үүрэндээ ирэх болгондоо засвар хийж өргөжүүлдэг. Цармын бүргэдийн өндөг нь цав цагаан эсвэл бор толботой байна. 40-45 хоног дарж дэгдээхэй болгоно. Дэгдээхэй нь зөөлөн цагаан өдөөр хучигдсан байдаг. 3 сарын дараа эцэг эхээс салж бие даан амьдарна. 3-4 нас хүрч байж үржилд орно. 5 нас хүрч өд сөд нь гуужиж солигдоно.