АСЕМ Вилла хотхон

Орчин үеийн технологиор баригдсан 53 байшинтай хотхон. 360м.кв, 500м.кв талбайтай бөгөөд нэг бүр нь дотроо 5 угаалгын өрөө, 4 унтлагын өрөө, гэр бүлийн, ажлын, номын, үүдний, агуулахын, хоолны, гал тогооны, гэрийн үйлчлэгчийн гээд 20 өрөөтэй. Хурал семинар, уулзалт зөвлөгөөн, хүлээн авалт хийх боломжтой нэг том ёслолын өргөө гэртэй. Ресторан, фитнес, лоунж, хуурай саун, халуун хүйтэн жакузи бүхий Клуб хаустай. Энэ хотхоныг үзэхэд өдрийн хоолтойгоо 20000 төгрөгний такстай.