Хөшөөг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ өргөсөн хүмүүст зориулан Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан 2011 онд босгосон. Есөн хөлт цагаан туг нь дөрвөн зүг, найман зовхис, хана хэрэм нь бат бөх байдал, босоо сумны зэв бүхий “гэрэлт цамхаг” нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт өв, үүрд мөнх оршихуйн бэлгэдэл болно. Тус хөшөө нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, Ж.Самбуугийн гудамжинд Тусгаар тогтнолын талбайн төвд байдаг.