Барилга хот байгуулалтын яамны барилгын
өмнөх талбайг 1960 оноос тохижуулж 1970 оноос албан ёсоор “Барилгачдын талбай”
хэмээн нэрлэжээ. Тухайн үед урд ба хойд
талдаа авто зогсоолтой, төв дунд нь цэцгийн мандал бүхий нийтдээ 5000 кв.м
газар эзлүүлэн байгуулжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа засвар хийж өнгийг нь
сэргээсэн бөгөөд төв цэгт нь Баганат өндөрлөг барьжээ. Эдүгээ Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх
дурсгалд хамаардаг ба Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутагт Худалдааны гудамжинд байрладаг.