Зайсан хилл соёл амралтын цогцолбор

Оюуны ундраа пропертиз ХХК санаачлан “Зайсан хилл комплекс” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг хэсэг нь Зайсан толгойн аманд байрлах соёл амралтын цогцолбор юм. Цогцолбор дотор үндэсний түүх соёлын үзмэр бүхий угсаатны музей, уран зургийн галерей, кинотеатр, концертын танхим, оффис, бүх төрлийн худалдаа үйлчилгээний төв байрлах юм байна. Харин цогцолборын гадна талбайг цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, амарч зугаалах талбайгаар бүрэн тохижуулах аж. Төслийн хүрээнд нийтийн тээврийн паралель дэд бүтцийг шийдэх “Air-360 Улаанбаатар” төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Зайсан толгойн соёл амралтын цогцолбороос агаарт татсан шугамаар дамжин, замын хөдөлгөөнд оролцохгүйгээр зорчих нөхцөл бүрдэх аж. Соёл амралтын цогцолборын гадна талбайд өнгө өнгөөр солонгорч, хөгжмийн хэмнэлээр оргилдог усан оргилуурын  хэсэг ашиглалтанд ороод байна.