“Улаан армийн ордон” нэртэй анх байгуулагджээ. Тухайн үед үүдэнд нь Сталины хөшөө байдаг байсан. 1992 онд Монголын Ардын Армийн Ордон болсон бөгөөд Сталины хөшөөг буулган, Халх голын тулалдааны үеэр гарамгай байлдаж “алаг морьтой баатар” хэмээн алдаршсан Улсын баатар Дандарын хөшөөг босгожээ. Хөшөөний эх загварыг уран барималч Цэгмид хийсэн бөгөөд 1999 онд зэсээр урлан бүтээжээ.