Нүхтийн ам

1911 онд Монголын ноёдууд Богд хаанд Бат-Оршил өргөнө гэдэг нэрээр хүрээнд цуглаж, энэ газар нууцаар чуулан Манж чин улсаас тусгаарлах асуудлыг хэлэлцэн Орос улсаас тусламж хүсэхээр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүн нарыг томилон илгээх шийдвэр гаргажээ. Нүхтийн аманд Өндөр гэгээн Занабазар нэгэн модны доор сууж шүншиг хийж үйлдсэн бөгөөд тэрхүү модны нэр нь Жанчивсэмбэ гэдэг. Энэ модны сүүдэр туссан газар буюу одоогийн Гандантэгчилэн хийд буй газарт анх 1838 онд Y Богдод зориулж Их хот мандлын сүм, Дашчойнхор, Ягдачойлин зэргийг байгуулан өргөжүүлжээ. Тэрхүү модонд шар ба хөх навч ургах бөгөөд шар навчнаас хүртвэл шашны номд, хөх навчнаас хүртвэл төрийн номд сайжирна хэмээн домоглодог.