Соёмбот багана

Ардын хувьсгалын 40 жилийн ойн зориулан Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дээр Махатма Гандигийн гудамж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд буй энэхүү Соёмбот баганыг Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулж 1961 онд Т.Хишигтийн загвараар босгожээ. Соёмбо бол Монгол түмний эв нэгдлийг хамгаалсан гүн бэлгэдэлтэй. Тус баганыг Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан байдаг.