Баянзүрх дүүргийн 4-р хороо, Б.Доржийн гудамж, Хилийн 0253 дугаар тусгай ангийн зүүн хойд талд, хашааны гадна талд байдаг. Энэ дууны шүлгийг 1938 онд З.Пунцаг, хөгжмийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нар зохиосон.
Л.Мөрдөрж "Түүхт хил дуу бол миний хайртай дуу. Монгол төр, монгол түмэн олон дайны хэцүү цагт хил хязгаараа баталгаажуулж түүнийгээ хамгаалж ирсэн түүхтэй. Энэ эх оронд гаднын этгээдийн саврыг хүргэхгүй юмсан гэдэг үйл хэргийн төлөө монгол түмэн үеийн үед тэмцэж ирсэн. Үүний дотор хилчдийн гавъяаг юутай ч зүйрлэмгүй агуу юм” хэмээн найз Ардын жүжигчин Хайдав гуайд дурдаж байжээ.