Баримал - Сарлаг унасан хүүхэд

Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Хүнсний 1-р дэлгүүрийн урд, Ж.Самбуугийн гудамжны цэцэрлэгт буй энэ баримлыг 2009 онд барималч Б.Хийморийн эх загвараар хийжээ. Монгол улсын хамгийн олон сарлагтай сум бол Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзийт сум болой. Сарлагийн сүү маш их тослогтой. Жил бүрийн 7-р сарын 23-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд сарлагийн баяр болдог уламжлалтай.