Налайх дүүргийн Соёлын ордны өмнө талбайд байдаг тус зэс хөшөөг уурхайчдын алдрыг мөнхлөх зорилгоор 1992 онд Л.Болдын эх загвараар бүтээжээ. Налайхын уурхай ашиглалтад орж, Налайх - Улаанбаатар хоёрын хооронд 1938 онд нарийн төмөр зам тавигдсанаар Улаанбаатарын цахилгаан станц нүүрсээр хангадаж, улмаар аж үйлдвэр хөгжих боломж нээгдсэн юм.