Энэ баримлыг 1965 онд уран барималч С.Чоймболын зураг төслөөр бүтээсэн. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруугийн гудамж, Хүүхдийн урлан бүтээх төвийн хашаанд, тус төвийн барилгын хойд хэсэгт байдаг. Энэ баримлыг харахад зээрэнцэг шидэгч буруу байрлалтай байдаг. Тухайн цагийн удирдлагуудын даалгавраар олон янзын баримал хийж байсны нэг жишээ нь энэ баримал ажээ.