Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол орны улс ардын аж ахуйн тулгуур нь мал, газар тариалан болохыг тунхаглан Батлан хамгаалах яамны хуучин байранд Мал, тариалангийн яамыг оруулан үүдэнд нь байсан хоёр эрэлхэг цэргийн хөшөөг сольж малчныг төлөөлсөн саальчин, газар тариаланг төлөөлсөн тариачин залуугийн баримлаар сольсон гэдэг. Энэ баримлыг 1961 онд зураач Иш бүтээжээ.