Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны барилгын үүдэнд буй энэ баримлыг 1961 онд Л.Дашдэлэнгийн эх загвараар хийжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол улс мал аж ахуй, газар тариаланг хоёуланг нь эрхлэх бодлого явуулж эхэлсэн билээ. Энэ бодлоготой уялдуулан яамны үүдэнд малчин, тариачин хоёрын баримал байрлуулсан ажээ.