Хөшөө - Б.Ренчин

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үндэсний номын сангийн нүүрэн талд Монгол Улсын шинжлэх ухааны ууган доктор, зохиолч, хэл судлаач Б.Ренчин (1905-1977)-ий хүрэл хөшөөг 2005 онд босгожээ. Хөшөөг Б.Ренчин докторын ач хүү Дэнзэнгийн зураг төслөөр бүтээжээ. Социализмын үед тус хөшөөний суурин дээр И.В.Сталины хөшөө байсан бөгөөд уг хөшөөг 1951 оны 7 дугаар сарын 11-нд босгож, 1990 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө буулгажээ.