Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын байрны үүдэнд байдаг энэхүү зэс хөшөөг цэргийн жанжин, улсын гарамгай баатар Л.Дандар 1915-1986-ын гэгээн дурсгалд зориулан 1999 онд Х.Цэндийн зураг төслөөр бүтээн босгожээ. Тэрбээр 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд морьт хороог командлан явж, гавъяа байгуулан Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны одонгоор шагнуулж, БНМАУ-ын гарамгай баатар цол хүртжээ. Тус хөшөө Баянзүрх дүүргийн хамгаалалтад байдаг.