Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбай буйд энэ хөшөөг 1987 онд Ч.Дашзэвэг бүтээжээ. Ленин (1870-1924)-ийг бага байхад Володя гэдэг байсан бөгөөд залуу үеийнхэнд үлгэр жишээ болгохын тулд Монголын пионерийн ордны үүдэнд түүний баримлыг босгосон ажээ.