Хөшөө - Алдарт эх Норжмаа

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв”-ийн урд хэсэгт 1997 онд Ц.Амгалангийн эх загвараар Норжмаагийн үх хүүхдүүд бүтээжээ. Хөшөөнд үрээ тэврэн зогсож байгаа эхийг дүрсэлж, суурийг боржингоор, хөшөөг ган бентоноор хийсэн ажээ. Алдарт эх Балдангийн Норжмаа одоогийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт 1924 онд төржээ. Тэрбээр таван охин, дөрвөн хүү төрүүлж, хоёр хүү өргөн авч өсгөж хүмүүжүүлсэн аж. Шар дэлгүүрийн урд талд байсан нарийн боовны цехэд Б.Норжмаа он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтанд гарчээ.