Хайрхан - Хөгжлийн төв

 

УБ хотын хоймор хэсэгт Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт олон улсын стандарт бүхий биеийн тамирын талбай 2019 оны 8-р сарын 18-нд нээгдсэн. Хөл бөмбөгийн талбай нь 108 х 72 метр хэмжээтэй, 2000 хүний суудалтай. Талбайг тойруулан 6 эгнээ 400 метр бүхий гүйлтийн замыг байгуулсан. Мөн сагсан бөмбөг, газрын теннис тоглох стандарт хангасан талбайнуудтай.

Талбайн дэргэд “Эрдмийн задгай театр” байх бөгөөд хагас дугуй хэлбэртэй тайз, 1000 үзэгч суух орчныг оролцуулан бөөрөнхий тойрог загвараар бүтээсэн. Нийт 700 метр квадрат талбайтай. Үзэгчдийн суудлыг байгалийн гантиг чулуу ашиглан бүтээсэн.

Эргэн тойронд гэрэлтүүлгийг хангалттай байгуулсан төдийгүй 80 000 га талбайд 18 нэр төрлийн 44000 мод бутыг тарьж ногоон байгууламж хийсэн байдаг.

Байршлын хувьд УБ хотын оршин суугчдын нэрлэж заншсанаар “Долоон буудал”-аас хойш 5 км зайд, Яргайт, Шадивлин  зуслан явах замд Чингэлтэй уулын Дээд тахилтын аманд байрладаг.