Налайх дүүргийн соёлын ордны өмнө талбайд байдаг зэс хөшөөг уурхайчдын алдрыг мөнхлөх зорилгоор 1992 онд Л.Болдын эх загвараар бүтээжээ. Налайхын уурхай ашиглалтад орж, Налайх, Улаанбаатар хоёрын хооронд 1938 онд нарийн төмөр зам тавигдсанаар Улаанбаатарын цахилгаан станц нүүрсээр хангадаж, улмаар аж үйлдвэр хөгжих боломж нээгдсэн юм.