П.Е.Щетинкин (1884-1927)-ий хөшөөг барималч Ц.Доржсүрэнгийн эх загвараар 1984 онд тухайн үеийн НАХЯ-ны өмнөх цэцэрлэгт хүрээлэн буюу одоогийн Асашёорюүгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд босгож, хожим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ленин клубын баруун талд шилжүүлэн байрлуулсан.
Жич: 1921 онд П.Е.Щетинкиний удирдсан улаан армийн анги Монголын ардын журамт цэргийн хамт одоогийн Булган, Сэлэнгэ аймаг болон Эрдэнэт хот орчмын нутгаар цагаантны эсрэг байлдан гарамгай гавьяа байгуулжээ. БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1981 оны 61 дүгээр зарлигаар Монголын ард түмний дунд “Төмөрбаатар жанжин” хэмээн алдаршсан П.Е.Щетинкиний цээж баримлыг Улаанбаатар хотод босгохоор шийдвэрлэсэн.