Соёлт хүн төрлөхтний хөгжил дэвшилд Монголчуудын оруулсан олон өв соёлууд байдгийн нэг нь одон орны судлалд оруулсан олон өв соёлууд байдаг. Эртнээс Монголын их хаад эзэлсэн улс орон болгондоо огторгуй одон орон судлалын цогцолбор барьж ашиглаж ирсэн байдаг. Н.Коперник бол Европ тивд агуу эрдэмтэн байсан юм.
Польшийн Торунь хотод төрсөн нэрт астрономич
Н.Коперник өвлийн хүйтэн, жавар салхийг тэвчин чадал муутай төхөөрөмж ашиглан ажиллаж байсан боловч мохолгүй чармайсаар 40 эргэм насандаа агуу их нээлт хийж
''Тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөний тухай'' гэдэг алдарт бүтээлээ туурвисан. Энэ бүтээлээрээ Н.Коперник дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог гэж үзэж, бусад одон ертөнц бурханы зохиолоор түүнд зориулагдан оршдог гэсэн урьдах үеийн ойлголтод хатуу цохилт өгсөн юм. Тэрээр буд, ангараг, сугар болон бусад гаригууд нь дэлхийг тойрч байдаг биш, харин дэлхийн хамт нарыг тойрдог гэсэн дүгнэлт хийж нарны системийн гаригуудын хөдөлгөөний байдлыг харуулсан зураг зохиосон билээ.
Н.Коперник геометрийн нарийн тооцоо томьёо хэрэглэн нар төвтэй системийн онолыг бий болгсон нь нар ба гаригуудын хоорондох харьцангуй зайг бодож гаргах, гариг дэлхийн хоорондох зайнаас шалтгаалан оддын гялалзалт буурч, өөрчлөгддөг шалтгааныг үнэн зөв тайлбарлах боломж бүрдүүлжээ. Ийнхүү Н.Коперник олон зуун жил ноёрхсон Птолемейн сургаалыг үгүйсгэснээр сүм хийдийнхний галзуурсан эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэр үед шашны сургаалын эсрэг боссон хэн боловч тэрсүү үзэлтэнд тооцогдож, тийм хүнд анафем хэмээх үзэшгүй муухай ял шийтгэл ноогдуулдаг байв. Н.Коперник шашны шийтгэлээс болгоомжлон өөрийн бүтээлийг хэвлүүлэхийг 30 гаруй жил хойш тавьсаар нас барахынхаа өмнөхөн хэвлэлд шилжүүлжээ. “Н.Коперникийн нээлт зөвхөн одон орны судлалд төдийгүй байгалийн шинжлэл, ертөнцийг үзэх үзэлд бүхэл бүтэн хувьсгал хийсэн бөгөөд тэнгэр эрхэсийн хөдөлгөөний тухай ном хэвлэгдэн гарсан явдал шашны номлолоор байгалийн хуулийг тайлбарлах ямар ч боломжгүйг харуулснаараа чухал юм” гэж Ф.Энгельс үнэлэн бичсэн байдаг.