Бэханзэ эмнэлэг нь Д.Оюун-Эрдэнэ эмчийн санааилгаар 2019 онд байгуулагдсан бөгөөд анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлж буй эмнэлэг юм. Уламжлалт аргаар судас барьж оношлох, зүү төөнүүр, бариа засал, бумба, жин азсал зэрэг бүх төрлийн уламжлалт эмчилгээг стандартын дагуу хийж үйлчилдэг. Монголын анагаахын их сургуулиудыг төгссөн мэргэжлийн эмч нар нурууны эмчилгээгээр мэргэшин ажиллаж нурууны булчин суллах бариа, бумба, шарлага, зүү эмчилгээ, жин засал, цахилгаан эмчилгээ зэрэг 6-7 төрлийн нурууны өвчнйи үеийн комплекс эмчилгээг хийж үйлчилдэг.
Алтан луу сувилал нь УБ хотоос 385 км зайд Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Хунт рашааны эрэг дээр байрладаг. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай тус сувилал нь 10 га талбайд үйл ажиллагаа явуулж гэр болон байранд амрагч сувилуулагч нарыг 6-р сарын 25-наас 8-р сарын 25 хүртэл хоёр сарын хугацаанд хүлээн авдаг. Гэр болон амрагч нарын байр 4-5 ортой. Сувилалд өдрийн 3 удаагийн эмчилгээний хоол идэж, сүү тараг уух боломжтой. Хэрвээ амрагч хүнсний материалаа авчирсан бол гэр болон байрандаа өөрсдөө хоолоо хийх боломжтой.
Тус сувилалд уламжлалт анагаах ухааны мэргэжлийн их эмч нар ажилладаг бөгөөд бүх төрлийн өвчний үед тухайн өвчний үе шат, эмлүүлэгчийн насны онцлогт тохируулан
Хунт рашаан болон шавар нь олон төрлийн эрдэс бодисоор баялаг болох нь мэргэжлийн лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд байгалийн рашааны нуурт орох, шавар түрхэх, рашаан уух эмчилгээнүүдийг эмчийн заавраар тодорхой журмаар хийнэ.
Хунт рашаанд орох нь үе мөчний өвчин, мэдрэлийн гаралтай саа, саажилт, сахарын өвчнөөс үүдэлтэй хөл мэдээ алдалт, бөөрний тамир доройтох, нуруу өвдөх, харшил, арьсны шар усны өвчинд сайн нөлөөлнө. Рашаан уух нь элэг цөс, ходоод, нойр булчирхайн үрэвсэл, сахарын өвчинд гойд сайн нөлөөтэй. Элэг цөсний өвчтэй хүмүүст зориулсан саам эмчилгээг схемээр уулган үйлчилдэг.
Хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 42 а байр, Бэханзэ эмнэлэг.
Утас: Нурууны уламжлалт эмчилгээний Бэханзэ эмнэлгийн зохион байгуулагч, эмчийн дугаар 9502-1652, 8922-1652
Маршрут: