Цоорхойн рашаан

 

Говьсүмбэр аймагт “Чойрын богд” уулнаас баруун тийш орших байгалийн сонин тогтоцтой, хадан хавцалын завсар “дотрын эмгэгт сайн” гэгдэх энэхүү рашаан бий. Дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад рашаан хөөрч элстэйгээ оргилж эхэлдэг. Газрын хэвлий цойлдон гарч ирсэн болохоор “Цоорхойн рашаан” гэж нэрлэжээ. Тус рашааныг 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан байна.