Лэнгийн рашаан

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт Лэнгийн рашаан байх ба химийн эмчилгээнд ашигладаг, “бор”-ийн найрлагатай рашаан бий. Хавдрын эмчилгээний дараах сувилгаа, ясны сүрьеэ, ходоодны шарх зэрэгт уудаг. Сумаас баруун хойш 30 км зайд байх ба 8-р сарын эхний 14 хоногт хүмүүс ирж майханд отоглон бууж рашаанаас уудаг. Рашааны 4-5 ундаргыг чулуугаар доторлож, нийт талбайгаар нь хашаажуулж хамгаалалтанд авсан. Саванд хийж авч явах боломжгүй бөгөөд төмөр саваар авдаггүй.  Рашааны дэргэд байгалийн үзэсгэлэнт Салбарын уулс бий. Бичигт хадтай, хүн чулуутай, аргаль угалзтай, ёл шувуутай.