Улаан хаалгын рашаан

Улаанхаалгын рашаан нь Завхан аймгийн Алдархаан суманд нутагт УБ хотоос 1000км-т, аймгийн төвөөс 50км-т, Хаалгын эм хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газар д.т.д 2100метрт оршдог. Халуун хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Анх 1987 онд байгуулагдаж рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.

Хүчин чадал: Амрагч сувилуулагчдын байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт тоглоомын байртай. Нэг ээлжиндээ 80-100 амрагч хүлээн авах чадалтай. Одоо аялал амралт, рашаан сувиллын чиглэлээр 6-9 сарын хооронд улирлын чанартай үйлчилж ажилладаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж морин аялал, явган аялал, байгалийн аялал, үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Сувилгааны төрөл, үйлчилгээ: Ардын эмнэлэг, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдаж, рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Эмчилгээний төрөл: Физик эмчилгээ, биеийн тамир эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, иллэг, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.

Рашаан эмчилгээ, төрөл: Уг рашаан нь үе мөч, бөөр, сав дотор, элэг цөс, ходоодны өвчинд тустай. Ундаргаар эмчилэх, онгоцонд орох, шүршүүрт орох, рашаанаар шавших, зайлах зэргээр хэрэглэдэг.

Завхан аймгийн Аялал жуулчлалын мэдээллийн төв байрлан ажилладаг. Эндээс Завхан аймгийн тухай, байгалийн болон түүх соёлын дурсгалт газруудын мэдээллийг авах болно.

Холбоо барих: 96066908, 94064466