Баянзүрхийн рашаан сувилал

Баянзүрхийн овооны рашаан нь Завхан аймгийн Нөмрөг суманд УБ-хотоос 1100км-т аймгийн төвөөс 188 км-т, сумаас 40 км-т Шар тагийн өвөр ам, Баян зүрх хэмээх тахилгат уулын ар бэлд ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт газарт д.т.д 2080метр өндөрт оршдог. Хүйтэн чанартай рашаан. Уг рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчинг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.

Хүчин чадал: Амрагч сувилуулагчдын 24 байр гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спортын тоглоомын байртай. Нэг ээлжиндээ 120 амрагч хүлээн авах чадвартай. Улиралын чанартай 6-9 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Энгийн аялагч амрагч нарт зориулж байгалийн аялал, морь хөсөг тэргээр Улаан, Хунт, Холбоо нуурын үзэсгэлэнт газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Сувилгааны төрөл үйлчилгээ: Ардын эмнэлэг зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдаж рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Эмчилгээнд: Зүү төөнүүр, бариа засал, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг.

Уг рашаан нь элэг цөс, ходоод гэдэсний архаг өвчнүүд болон үе мөчний өвдөлтийг анагаах чадалтай бөгөөд цэвэр агаараар уушгины бүр төрлийн өвчинд тустай гэдэг. Энэхүү рашааныг уух, шавших зайлах, орох хэлбэрээр эмчилгээнд хэрэглэдэг.

Холбоо барих: 98184711, 94064466