Задгай цагаан рашаан сувилал

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өвөр жанчивланд байрладаг. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай. Жилийн 4 улирлын турш ажиллаж, нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой.  Эрүүл мэндийн даатгалтай хүнийг хүлээн авах ба өдрийн 3 хоолтой, эмчилгээний зардлын хамт  35000 - 40000 төгрөг байдаг. Долоо хоног бүрийн 1 ба 4 дэх өдөр Бөхийн өргөөний урдаас унаа явдаг. 

Холбоо барих утас: 99156155, 99798060