Аварга тосон сувилал

Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 километр зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аваргатосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.

Тосон нуурын шаврын орд нь микро элементээр баялаг бөгөөд 350 сая жилийн настай хар, шар, саарал өнгийн тосон шавраас бүрддэг. Алдарт Сөнөсөн тэнгисийн шавартай найрлагаараа төстэй ажээ. Эмчилгээнд ашигладаг тосон шавар нь нянгийн эсрэг үйлчилгээтэй 12.851 г/л эрдэсжилтийн агууламжтай, наалдамхай, ямар ч ширхэггүй тослог байдаг. Шаврыг зөв технологийн дагуу эмчилгээнд ашигласнаар хүний биеийн эд эсийг тэтгэгч бодисоор баялаг анагаах чадвараараа хосгүй эмчилгээний бүтээгдэхүүн болдог. Найрлагандаа төмөр, зэс, хөнгөнцагаан, амин хүчлүүд, нүүрс устөрөгч, хүхэрт устөрөгч, азот даавар, антибиотек, витамин төст нэгдлүүд гэх мэтийг агуулдаг.

Аварга Тосонгийн рашаан сувилал тосон шаврыг тохирох хэмд халааж эмчилгээнд ашиглан олон төрлийн өвчин эмгэгийг эмчилдэг. Шавар эмчилгээгээр тулгуур эрхтний өвчин, захын мэдрэлийн тогтолцооны үрэвсэл, эмэгтэйчүүдийн өвчин, бүх төрлийн арьсны эмгэг, гэмтэл бэртэлийн дараах эмгэг, үрэвсэлт ба тэжээлгүйдлийн шинжтэй өвчнүүдийг анагааж засах боломжтой. Шаврын орд нь сувиллынхаа дэргэд байдаг учир тусгай тээвэрлэлт, хадгалалт хийхгүйгээр цоо шинээр нь эмчилгээнд хэрэглэдэг.

Эмчлэх өвчний заалт:

  • Арьсны эмгэгүүд
  • Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд
  • Сахарын диабет
  • Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг
  • Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
  • Үе мөчний хэрх өвчин
  • Хамар хоолойн эмгэг
  • Гэмтэл бэртлийн дараах үе

УБ хот дахь захиалга, бүртгэлийн төвийн хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороолол, Өргөө кино театрын ард, Тана мебель, 1-р давхарт. Утас: 7000-3033, 7000-3034, 9636-3032

Жич: Долоо хоногт 2-3 удаа автобусаар үйлчилдэг