Булган - Хөгнө хаан бааз

Хөгнө хан жуулчны бааз нь УБ хотоос 290 км зайд Булган аймгийн Рашаант сумын нутагт Хөгнө хан уулын Рашаантын аманд байрладаг. Монголын аялал жуулчлалын салбар дахь анхны ууган баазуудын нэг бөгөөд Натур тур ХХК-ийн харъяа жуулчны үйлчилгээний газар юм. Олон жилийн туршлагатай, үйлчилгээний стандартыг баримталдаг. Энгийн монгол гэрт гадаад, дотоодын жуулчин хүлээн авч үйлчилнэ.

Буддын шашны ойлголтоор Отгонтэнгэр хайрханыг Очирваанийн орон, Хан Хэнтийн нурууг Намсрай бурханы орон, Хөгнө Хан уулыг Улаан сахиусны орон гэж үзсээр ирсэн. Монголчуудын амьдралд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл ихээхэн нөлөөтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан шүтсээр ирсэн. Газар дэлхийг бие цогц буюу “Газар эх” хэмээн шүтэж, уул хайрханыг "Тахилын орон" болгож, дээд тэнгэрийг “Эзэн шүтээн” хэмээн сүсэглэж уулын эзэн, лус савдаг, тэнгэр эрхэст өргөл өргөж, буян заяаг даатгадаг зан үйл уламжлагдсаар өдийг хүрчээ. Буддизм дэлгэрсэн үеэс бөөгийн ёсоны “Тэнгэр тайх” үйлийг агуулгын хувьд уламжлан авч "Уул тахих" зан үйлийг төр, шашны хосолмол ёслол болгон үйлддэг болсон билээ. Үүнийг дурдах учир нь Хөгнө хан уул бол эртнээс нааш уламжилсан тахилгатай хайрхан юм. 

Утас: 99102885
Facebook: Khogno Khan tourist camp
E-mail: info@naturetours.mn  
Website: www.naturetours.mn