УБ - Чингисийн хүрээ бааз

Улаанбаатар хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Богд хан уулын баруун урд үзүүрийн Жаргалантын аманд, Буянт-Ухаа нисэх буудлаас зүүн урагш 5 км зайд байрладаг. Тус амралтын газрын тохижилт нь XIII зууны үеийг харуулсан тохижилттой бөгөөд “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлж буй газар юм.

Чингисийн хүрээ ресторан нь 1991 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны гэр ресторан гэдэг онцлогтой. Дөрвөн ортой гэрүүдтэй, шалны халаалттай, энгийн гэсэн ялгаатай. Байршуулах үйлчилгээний хувьд нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. 

Баазын орчинд морь унах, малчин айлд зочлох, нум сум харвах, шувуу харах боломжтойгоос гадна Бямба, Ням гарагуудад тухайлсан сэдэв бүхий олон нийтийн арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг онцлогтой. 

Утас: 75101727, 95951727, 94281727
Facebook: Chinggis Khaanii Khuree 
Website: www.chinggiskhaanpalace.com
E-mail: chinggiskhaaniikhuree@gmail.com