УБ - Богд хан ресорт & Чингисийн өргөө цогцолбор

УБ хотын төвөөс хамгийн ойр буюу 4.7 км зайд, Богд хан уулын хормойд, Зайсангийн амны эхэнд байрладаг. Чингисийн өргөө ресторан нь цайз хэлбэртэй, 1200 хүний багтаамжтай, Монголын хамгийн том ресторан болно. Захиалгаар бүтэн шарсан хонь, хаадын зоог гэх мэт хүндэтгэлийн зоог, хорхог, боодог гэх мэт монгол үндэсний хоол, хурганы засаа, хонины түүхий элэг, айраг гэх мэт эрүүл мэндэд ач тустай хоол, ундаар үйлчилнэ. Тус баазад од ажиглах, галын наадам хийх, ардын урлагийн тоглолт үзэх, монгол үндэсний хувцасны шоу үзэх, Чингис хааны тухай түүхэн кино үзэх зэрэг арга хэмжээг захиалгаар зохион байгуулах боломжтой. Тус бүр 2 ортой нийт 25 гэртэй. Нэг өргөн ортой 4 өрөө, тус бүр 2 ортой 2 өрөө бүхий 6 байшинтай.

Утас: 89475656, 93221515, 93228989
Facebook: Чингисийн өргөө цогцолбор
E-mail: bogdkhanresort@yahoo.com