Дорнод - Буйр фамели ресорт

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Буйр нуурын зүүн эрэгт байрладаг.  Дорнодын төв Чойбалсан хотоос  зүүн цементэн гүүрээр гараад нефтийн 19-р талбай руу явах өндөр хүчдэлийн шонгоо дагаад 80 км шороогоор явна. Өндөр хүчдэлийн шонгууд бүгд тоотой байх бөгөөд 390 гэсэн тоотой өндөр хүчдэлийн шон дээр ирээд зүүн гар тийшээ буюу зүүн зүг рүүгээ шороон замаар салаад 80 км дахин шороон замаар явна. 80 км яваад газрын тосны засмал зам дээрээ гарна. Засмал зам км заасан баганатай бөгөөд 190 км гэсэн баганаараа зүүн гар тийшээ буюу хойд зүг рүүгээ чигээрээ шороогоор 15 км яваад тус баазад хүрнэ. 

Буйр фамели ресорт нь 2021 онд баригдаж эхэлсэн бөгөөд эдүгээ орчин үеийн гэр хэлбэрийн сууц болон энгийн монгол гэрт 50 - 60 хүн хүлээн авах боломжтой. Тохилог ресторанд халуун кофе ууж, захиалгат хоолоор үйлчлүүлж, Буйр нуурын хамгийн үзэсгэлэнт элсэн эрэг дээр наранд биеэ шарж, элсний волейбол, хөл бөмбөг тоглож, завь түрээслэн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. 


Утас:
94575252
Facebook: BUIR Family Resort 
E-mail: irmuun.grand@yahoo.com