Дархан - Гранд яак буудал

Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р багт байршилтай төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, үзвэр үйлчилгээний газруудтай ойрхон, хот хоорондын авто зогсоолын буудлаас 1.5 км зайд, Төмөр замын буудлаас 4 км зайд байрладаг.

Нэг дор 173 зочин хүлээн авч үйлчлэх боломжтой. Стандарт, хагас люкс, бизнес люкс, гэр бүлийн, люкс ангиллын өрөөнүүдтэй. Зочдын 54 өрөө нь Дархан хотын соёл амралтын хүрээлэн рүү, 54 өрөө нь төв зам руу харсан байрлалтай. 

Эвент холл ресторанд 350-400 хүний хүлээн авалт хийх боломжтой, хөгжим техник, лед дэлгэцтэй. Мөн буудлын 1-р давхарт "Минго" кофе кафе ажилладаг. 

Утас: 70371122
Facebook: Grand Yak Hotel & Convention centre
E-mail: info@grandyak-hotel.com