Дундговь - Говь Караван серай

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан суварга хэмээн нэрлэж заншсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий газарт Улаанбаатар хотоос 427 км зайд байрладаг. Байгаль эхийн урласан тансаг сайхан үзэмжийн дэргэд амар амгаланг эрхэмлэх баазыг байгуулсан. 

Говь - караван серай амралтын газар нь минималист, эко хэв шинж бүхий цогцолбор юм. Уг цогцолбор нь говийн аяллын үндсэн маршрутын дагуу байрладаг бөгөөд тансаг орчинд хязгааргүй талын сайхныг мэдрэнгээ тухлан амрах бололцоог бүрдүүлсэн. 

Говийн бүсийн ер бусын мэдрэмж төрүүлэх энергийг эко минимализмтай хослуулан байгуулсан өрөө байр бүр өргөн уудмыг таашаах тераз, тохилог ор, ноолууран нэхмэл эдлэлүүд бүхий үндэсний хэв шинжийг агуулсан урлагийн бүтээлүүдээр чимэглэгдсэн.

Тэнгэрийн хаяа ресторан: Говийн өнгө төрхийг шингээсэн, содон тохижилттой. Тавилга бүрийг гараар урласан бөгөөд эргэн тойрон дахь алдарт зураачдын бүтээл амрагч жуулчдын таашаалд нийцдэг. Рестораны онцлох зоог нь өглөө, оройн буффет зоог бөгөөд мастер тогоочийн өргөн сонголт бүхий хоолыг амтархан зооглох боломжтой. 

Эко систем, хамгаалах горим: Говь нутгийн эмзэг эко системийг хамгаалах үүднээс хүрээлэн буй орчинд ээлтэй ус болон эрчим хүчний технологийг бий болгон ажилладаг. Говь нутагт чандмань эрдэнэ болсон усны нөөц, эрчим хүчийг хэмнэх шийдэл бүхий ариун цэврийн байгууламжтай. Боловсон ариун цэврийн өрөө 9, мөн халуун хүйтэн ус бүхий шүршүүр 9 байхаар тохижуулсан. 

Амрах байр: Нэг дор 110 хүн хүлээн авах багтаамж бүхий 39 өрөөтэй.  Нэг ортой 7 өрөө,  хоёр ортой 12 өрөө, 3 ортой 13 өрөөтэй. Цогцолборын байрлан хоноглох өрөөнүүд эко бөгөөд минималист дизайн бүхий шийдлээр тохижуулагдсан. Өрөө бүр гадаах тераз, чулуун хана, чулуун шал, гар хийцийн модон ор, сайн чанарын цагаан хэрэглэл, ноолууран нэхмэл эдлэлийн хөнжил, дэвсгэр ба бүтээлэг, говийн онцлогийг агуулсан урлагийн содон бүтээлүүдээр чимэглэгдсэн. 


Үйлчилгээ:

  • Нийтийн лоунж, кофе шоп, ресторан, пабын үйлчилгээ
  • Од дурандах, валют солих боломж
  • Машин түрээс
  • Тосох хүргэх үйлчилгээ
  • Үнэгүй өглөөний цай
  • Угаалга үйлчилгээ


Санамж: 

  • Тус амралтын газар нь нам гүн байдлыг эрхэмлэдэг тул амрагчдын тав тухыг алдагдуулах аливаа чимээ шуугиан гаргахыг хориглоно.
  • Үдшийн 23:00 цагаас хойш чанга дуу чимээ гаргасан тохиолдолд өндөр торгуультай.  

 

Утас: 77091232, 77279090
Facebook: Gobi Caravanserai
E-mail: gobicaravanserai@gmail.com