Дорнод - Ногоон төгөл амралт

Ногоон төгөл амралтын газар Дорнод аймгийн Чойбалсан хотын төвөөс баруун урд зүгт 4.5 км зайд Хэрлэн голын ногоон дэнж дээр байрладаг. Нэг ээлжиндээ 50-60 хүнийг хүлээн авах боломжтой цэвэр дүнз модоор хийсэн 4 байшин, энгийн 8 монгол гэртэй.

Шорлог, хорхог хийх боломжтой сүүдрэвч, хоолны танхим, хүнсний дэлгүүр, спорт тоглоом, диско бүжгийн талбайтай. Хэрлэн голоор завин аялал хийх, спорт загасчлал хийх боломжтой. 

Төмс, хүнсний ногоог 2 га талбайд, хүнсний төрөл бүрийн нарийн ногоог 3 төрлийн хүлэмжинд химийн бордоо хэрэглэлгүй тарьж ургуулдаг. Шинэ ургацын хүнсний ногоотой амтат хоолоор үйлчлэхийн сацуу Монголын уламжлалт аргаар бэлтгэсэн хорхог, боодог, түүнчлэн Дорнод нутгийн адууны утсан хавирга, шорлог, шарсан загас гэх мэт олон төрлийн хоолоор үйлчилнэ.


Утас:
99879559, 80787088
Facebook: Ногоон төгөл - Амралтын газар