Баян-Өлгий - Баавгайн хөндий бааз

Баавгайн хөндий бааз нь Баян-Өлгий аймгийн төвөөс 6 км,  УБ хотоос 1520 км зайд оршдог. Өлгий сумын 5 дугаар багийн нутагт Ховд голын хөвөөн дээр байрладаг. Казак үндэсний гэр ресторантай. Орчин үеийн ариун цэврийн өрөө, шүршүүр, утасгүй интернэт, гэр музей, арт урлалын дэлгүүртэй. Хүчин чадал нь нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах боломжтой. 3 ортой 5 байшин, 15 гэртэй.

Морин аялал, явган алхалт, уулын аялал, байгаль үзэх аялал, адал явдалт жийп аялал, бүргэдээр ан хийх аялал, загасчлах аялал, казах ба монгол малчин айлд зочлох зэрэг аяллуудыг зохион байгуулдаг.

Нэмэлт үйлчилгээ:

  • Land Cruiser 80 ба 100, фургон, УАЗ-469 машинаар үйлчилнэ
  • Мэргэжлийн жолооч, тогооч, хөтөч, орчуулагчаар хангана (англи, орос, турк хэлтэй)
  • Үйлчлүүлэгчийн хүсэлтээр казак хоолоор үйлчилнэ.
  • Бүргэдийн баяр, Наурызын баяр үзэх аялал зохион байгуулна. 
  • Морь унуулж сургах, морин аялал зохион байгуулна. 

Утас: 99662324, 99426311
E-mail: akmaral@bearvalleyadventures.com
Website: www.bearvalleyadventures.com