Архангай - Өгий тур бааз

УБ хотоос 340 км зайд, Архангай аймгийн Өгий нуур суманд, Өгий нуурын чанх хойд эрэг дээр байрладаг. 20 гэрт 60 хүн хүлээн авах боломжтой. Мөн дотроо 4-5 ортой 4 байшинтай. 

Өгий нуур нь 2570 га талбай эзэлдэг бөгөөд эргийн урт 24.7 км хүрдэг. Гүн нь дунджаар 17.5 метр. Өгий нуурыг 1998 онд Рамсарын конвенцид бүртгэсэн. 1999 онд Зүүн хойд Азийн галуу нугасны овгийн шувуудыг хамгаалах сүлжээнд нэгдэн орсон. 2006 онд Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Өгий нуур орчимд 266 зүйл ургамал, 20 зүйл хөхтөн, 15 зүйл загас, 83 зүйл усны шавьж,129 зүйл шувуу, 3 зүйл мөлхөгч, 2 нутагтан 1 зүйл бүртгэгдсэн бөгөөд нүүдэллэн ирдэг 203 зүйл шувуу бүртгэгдсэн байна.

Facebook: Ugii tourist camp 
E-mail: ugiibaaz@gmail.com 
Утас: 99105852, 99110506