Архангай - Алтан нутаг бааз

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 28 км зайд Цэнхэр сумын нутагт байрладаг.  Д.т.д 1860 метр өндөрт газрын гүнээс 86 хэмийн халуунаар ундран гарах Цэнхэрийн халуун рашааны дэргэд байгуулагдсан бааз юм. Ердийн шүлтлэг бөгөөд хүхэрт ус төрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг ашигт эрдэс бүхий рашаан бөгөөд 1 секундэд 10 литр рашаан урсан гардаг онцлогтой.

24 энгийн гэр, 5 цомцог гэр, 5 шовгор жижиг гэр, 3 шовгор байранд нийт 150 хүртэл хүн хүлээн авах хүчин чадалтай. Гадаах орчинд рашаанд орох 3 бассейнтай. 

Facebook: Алтан нутаг жуулчны бааз
Утас: 88450478