Өмнөговь - Дүнгэнээ бааз

Алтан элс тур ХХК-ийн харъяа Дүнгэнээ жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрладаг бөгөөд 2003 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Зүүнсайхан уулын ар бэлд үзэсгэлэнт Ёлын ам, Мухар шивэртийн амтай хамгийн ойр байрладаг. Өндөрлөг сэрүүн орчинд байрладаг бөгөөд дуу чимээ бага, нам гүм орчинтой, сэргээгдэх эрчим хүчний 24 цагийн гэрэлтүүлэгтэй, 50 хүний багтаамжтай гэр ресторан, 20 гэр буудал, 81 ортой. Орчин үеийн шаардлага хангасан боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй.

Гурвансайхан онгоцны буудлаас 23 км, Ёлын амнаас машинаар явахад 16 км, Мухар шивэртийн амнаас 5 км, Даланзадгад хотоос 30 км зайд байрладаг.

Утас: 88082375, 99003171

И-мэйл: dungenee@yahoo.com

Фэйсбүүк: Dungenee Tourist Camp