Булган - Баатарван амралт сувиллын цогцолбор

Жигүүр гранд групп, Гранд мед эмнэлгийн харъяа Баатар ван - амралт сувиллын цогцолбор нь УБ хотоос 580 км, Эрдэнэт хотоос 180 км зайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Гуртын гүүрний дэргэд оршдог. Тус амралт сувилал нь д.т.д 820 метр өндөрт хүний зүрх судасны үйл ажиллагаанд нэн таатай нөхцөл бүрдсэн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Жилийн турш тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 180 – 200 хүн хүлээн авах хүчин чадалтай.

2017 онд өргөтгөлийн байрыг ашиглалтанд оруулж люкс, хагас люкс, гэр бүлийн, энгийн гэсэн өрөөний сонголтуудыг бий болгосон. Мөн гадаад дотоодын жуулчинд зориулсан 80-85 хүн хүлээн авах хүчин чадал бүхий гэр бааз, 40-45 хүн хүлээн авах багтаамжтай гэр бүлийн байшин буудлууд, голын эрэг дагуу байгалийн үзэсгэлэнд байрлах ривер лоунж зэргийг ажиллуулж байна.

Тус сувилал нь магадлан итгэмжлэгдсэн сувилал бөгөөд 2017, 2018, 2019 онд олон нийтийн цахим санал асуулгаар “Оны шилдэг сувилал”-аар шалгарсан. Нутгийн хөрсөнд тарьж ургуулсан, химийн бордоогүй чацаргана жимс, өвөл зуны хүлэмжид ургуулсан шим тэжээллэг бүх төрлийн хүнсний ногоо, Баатарван үхрийн фермээс боловсруулсан сүү, цагаан идээ, өрөм, тараг зэргийг хоол ундны үйлчилгээнд хэрэглэдэг. Амралтын газрын бүсэд явган аялал хийх, бугын аж ахуй үзэх, дөрвөн дугуйт мотоциклоор аялах, Сэлэнгэ мөрний завин аялал хийх боломжтой. 


ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ: 

  • Ардын уламжлалт эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Хөдөлгөөн засал эмчилгээ
  • Европ эм, тарианы эмчилгээ


ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТ: 

  • IPTV кабелийн телевиз
  • Утасгүй интернет
  • Хөргөгч
  • Ариун цэврийн өрөө
  • Ванн, шүршүүр зэрэг тохижилттой


ЧӨЛӨӨТ ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Лоунж ресторан
  • Кофе шоп
  • VIP караоке
  • Бүжгийн танхим
  • Хурал семинарын танхим
  • Кино театр
  • Супермаркет
  • Фитнес
  • Бассейн
  • Саун
  • Шатар даам
  • Ширээний теннис
  • Биллярд
  • Хүүхдийн тоглоомын өрөө
  • Гадна орчны спорт талбай 


Утас:
77010000, 77170066, 94030784, 94040784
Facebook: Баатарван сувилал
Төв оффис: УБ хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандийн өргөн чөлөө, Romana Residence, 1701 тоот