Тогорууны баяр

Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах, нутгийн иргэдийн төрөлх нутгийнхаа байгалийн баялагаар бахархах сэтгэлийг дэмжих, хөгжүүлэх замаар Хурх-Хүйтэний хөндийн ховор зүйл шувуудын өлгий нутгийн хамгаалалтыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, орон нутагт чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг.

Хугацаа: Жил бүрийн 6 сарын сүүлээр
Хаана: Хэнтий аймгийн Биндэр сум, Хурхын хөндий - Цагаан нуур

Зохион байгуулагчид болон хамтрагч байгууллагууд:

  • БОАЖЯ
  • Биндэр сумын ИТХ болон ЗДТГ
  • Хэнтий аймгийн БОАЖГ
  • Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
  • Олон улсын тогорууны сан
  • Дэлхийн байгаль хамгаалах сан Монгол дахь Хөтөлбөрийн газар
  • ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн
  • Хурх-Хүйтэний хамтын менежментийн зөвлөл
  • Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа
  • Онон-Балжын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа
  • Монгол Хан Экспедишн
  • Geographic Expedition
  • Онон голын СГЗ
  • Өмнөдэлгэр сумын ИТХ болон ЗДТГ
  • Батширээт сумын ИТХ болон ЗДТГ
  • Баян-Адрага сумын ИТХ болон ЗДТГ
  • Дадал сумын ИТХ болон ЗДТГ
  • Хурх тосгоны Захиргаа

Арга хэмжээний үр дүн: Цэн тогорууны өлгий нутгийн нэг болох Хурх-Хүйтэний хөндийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэн, ач холбогдлыг сурталчлах, нутгийн иргэдэд цэн тогоруу болон шувууны үүр, өндөгийг хайрлан хамгаалах уламжлалт арга, мэдлэг мэдээллийг өгөх, Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогорууны амьдрах орчин, ус намгархаг газрын хамгааллын үнэ цэнийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, Хурх-Хүйтэний хөндийн ховор зүйл шувууд бүхий нутгуудад иргэдтэй хэрхэн хамтран ажиллах, Хурх-Хүйтэний хөндийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн тухай санал солилцох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлдэг. 

Эхний өдрийн хөтөлбөр:

  • Хээрийн эко сургалт
  • Тогоруу - хүүхдийн зуны эко сургалт
  • Байгаль хамгаалагчдын хээрийн сургалт

Хоёр дахь өдрийн хөтөлбөр:

  • Тогоруу харах аялал
  • Усны шувуу харах аялал
  • Ойн шувуу харах аялал
  • Шувуу барьж бөгжлөх ажилтай танилцах

Гурав дахь өдрийн хөтөлбөр:

  • Тогорууны баярын нээлт
  • Ардын дуу, хөгжмийн бэсрэг тоглолт
  • Сурагчдын хөгжимт бүжгийн тоглолт
  • Тогоруу, байгаль хамгаалал, хуулийн сурталчилгаа
  • ТХГН-ийн сурталчилгаа
  • Байгаль хамгаалах уламжлалт арга ухаан
  • Рамсар орсон нутаг, усны ай сав газрын ач холбогдлын талаар
  • Тогорууны нүүдэл. Шувууд хэрхэн хүнд  хэцүү замналыг  туулан ирж энэ бүс нутагт ирж үрждэг болох тухай
  • Дэлхийн тогорууны тухай лекц др. Жорж Арчибалд
  • Монгол орны тогоруу, ус намгархаг газрын хамгааллын тухай др. Н. Цэвээнмядаг
  • ОХУ-ын байгаль хамгааллын туршлага
  • Хурх-Хүйтэний ОНТХГ-ын сурталчилгаа
  • Цэн болон Өвөгт тогорууны тухай баримтат кинонууд
  • Хурхын хөндийн ховор зүйл шувуудын үржин төлждөг нутгийн хамгаалалд нутгийн иргэд хэрхэн хамтран оролцох талаарх санал  асуулга, ярилцлага, уриалга бичүүлэх
  • Бэсрэг наадам: Үндэсний бөх, сурын харваа, дааганы уралдаан, шагайн харваа
  • Хос морьтон шалгаруулах тэмцээн (сайхан морь, тоног хэрэгсэл, үндэсний хувцас)
  • Гар урлал, бэлэг дурсгалын худалдаа
  • Саадтай морин уралдааан
  • Аха танин мэдэхүйн тэмцээн
  • Тогорууны баярын хаалтын ажиллагаа