Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр одоогийн байранд 1963 оны 5 дугаар сарын 18-нд П.И.Чайковскийн алдарт “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ. Байгуулагдсанаасаа хойш Дж.Пуччиний “Чио чио сан”, “Сайхан Тоська”, П.Чайковскийн “Шелкунчик”, “Жизель”, “Нойрсож буй хатан”, “Хунт нуур”, Дж.Вердийн “Травиата”, “Торбадур”, В.Моцартын “Дон жуан”, “Бахчесрайн оргилолт булаг”, “Спартак” зэрэг дэлхийн сонгодог 20 гаруй бүжгэн жүжиг, “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам”, “Чингис хаан” зэрэг үндэсний 30 орчим дуурийг тоглож тайзнаа амьдруулжээ. 1981 оны 7 дугаар сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор тус театрт “Академик” цол хүртээсэн.

Дуурь болон бүжгэн жүжгийн тоглолт долоо хоног бүрийн Бямба, Ням гарагт 17:00 цагаас тоглогддог. Жил бүрийн 8 дугаар сард албан ёсоор амардаг. Тухайн жилийн тоглолтын нээлт 10 дугаар сарын эхний долоо хоногт болдог. 

Тасалбарын үнэ: 10000 - 30000 төгрөгийн хооронд хэлбэлздэг.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Чингисийн талбай-8
Утас: 70110389, 99196609, 98886609